СЭЛЭНГЭ: Хортон шавж устгалын бодис цацсан үед ой модонд аялж, алхахгүй байхыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд
сонгомол үйлчилгээт бактерын бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар ойн
хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж байна.
Тус сумын ойн сангийн зарим
газарт хортон шавж болох нарсны эгэл бийрэн сүүлт, нарсны хүр эрвээхэйн
эсрэг тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 3000 га талбайд хийж эхлээд
байна.
Энэ сарын 10-17-ныг хүртэлх
хугацаанд сонгомол үйлчилгээт бактерын бэлдмэл ашиглан үүргийн шүршигч
багажаар хийж байгаа энэхүү ажлыг “Залуу төгөл” ХХК гүйцэтгэж байна.
Хүдэр сумын Баруун, Зүүн шанд,
Тарвагатай, Бумбат, Сөдтэй зэрэг газарт хортон шавжийн хэт олшрол үүсэж, голомтлон тархаад байгаа тул тэмцлийн
ажлыг зориулалтын үүргийн шүршигч багажаар сонгомол үйлчилгээт бэлдмэл ашиглан
явуулж байгаа юм.
Иймээс хортон шавж устгалын бодис
цацаад удаагүй байх хугацаа буюу 14 хоногт ой модонд аялж, алхахгүй, малаа
байнгын хариулагатай байх, ургамал, жимс түүж идэхгүй байхыг зөвлөлөө.