Элсэлтийн шалгалтад 43318 шалгуулагч бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-18 15:52:11

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ онд элсэлтийн шалгалтад 43318 шалгуулагч бүртгүүлснээс 3000 нь өмнөх оны төгсөгч байгааг Боловсролын үнэлгээний төв мэдээлэв.


Мөн 12-р анги төгсөж байгаа 42961 шалгуулагч байгаагаас  хөдөө орон нутагт 21362 нийслэлд 21599 шалгуулагч байна.


2025 оны элсэлтийн шалгалтын онцлог нь математикийн хичээлийн даалгаврыг анх удаа нээлттэй танилцуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг элсэлтийн шалгалтын дүн оноог дүйцүүлэх юм.


Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-нд авсан, шалгуулагч 400-аас дээш оноо авсан тохиолдолд их, дээд сургуульд элсэн орох эрх нь үүснэ. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулаад дөрвөн жил болж байгаа бөгөөд 12 сард дахин зохион байгуулах юм. Мөн элсэлтийн шалгалтыг зохион байгуулах комистт нийт 2966 хүн оролцож байна.


Дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн анхны оноог мэдээлж, шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулах аж. Элсэлтийн шалгалтын дүн онооны жагсаалтыг бүх шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулж, МХБШ-ын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулах юм.


Мөн зургаадугаар сарын 28-наас эхлэн  МХБШ болон Элсэлтийн шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон e-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулснаар шалгуулагч хэвлэж авах боломжтой юм. Энэхүү батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /33 сар/-ын хугацаанд хүчин төгөлдөр байх талаарх мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар хүргэлээ. 


Шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Зургаадугаар сарын 18

Түүх: 10:00-11:20

Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19

Хими: 10:00-11:40

Газар зүй: 13:00-14:20

Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20

Биологи: 10:00-11:20

Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21

Физик: 10:00-11:40

Орос хэл: 13:00- 14:20

Монгол хэл: 16:00-17:20

 

Связанные новости