ЗАВХАН: Том голуудын эргээр эргүүл ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аагим халуун үргэлжилж, аялагч,
амрагчид гол, усны ойролцоо амарч, аялж байгаа энэ үед анхаарал болгоомжтой
байхыг сануулж байна.
Ялангуяа бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байж, хараа, хяналтаа сайжруулах. Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл голын усанд зориулагдаагүй гэдгийг анхаарч усанд болгоомжтой орохыг зөвлөж байна.
Завхан аймгийн 9
сум хуурайшилтын зэрэг их, 5 сум хуурайшилтын зэрэг нэн их буюу аюултай түвшинд
байна. Нийт нутгаар ойрын өдрүүдэд аагим халуун үргэлжилнэ.
Хуурайшилтын
зэрэг ихтэй дээрх сумдад ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр
байна. Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа
сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон
анхааруулж байна.
Олон жилийн дунджаар Завханы баруун, хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хур тунадастай, зуны улиралд нийт нутгаар хуурайшилтын зэрэг их байх мэдээллийг цаг уурын байгууллагаас ирүүлсэн.
Зуны улирал
1-2 градус дулаан байх, түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хуурайшилт их байх
төлөвтэй байна. Иймд аймгийн Онцгой байдлын газар бэлтгэл бэлэн байдалд
онцгой анхааран ажиллаж байна.
Мөн дулааны
улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас бага байхтай холбогдон иргэд гол
бараадан сэрүүцэх. Голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Тиймээс
хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар
байршуулах, морьтой, завьтай эргүүл
явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлж
байна гэж аймгийн Онцгой байдлын гарзаас мэдээлэв.