COP17 бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-27 15:32:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг 2026 оны наймдугаар сарын 16-28-нд  Монгол Улсад зохион байгуулна.


Засгийн газрын тогтоолоор тус Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. БОУАӨ-ийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Үндэсний хорооны тавдугаар хуралдааныг хуралдууллаа.


Хуралдааны эхэнд Б.Батбаатар сайд ярихдаа, “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах нь аль нэг яам, хэн нэгэн сайдын нэр хүндийн асуудал биш Монгол Улсын тухай олон улсад яригдах асуудал. Тиймээс хурлыг зохион байгуулах Үндэсний хороог нэгдсэн удирдлагаар хангах, бэлтгэл ажлын албадын чадавхыг сайжруулах түүнд зориулсан бүтцийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас COP-17-той холбоотой худалдан авалтын төлөвлөгөө, эрх зүйн орчныг судлах, хөрөнгө оруулалт татах, Тусгай сан эсвэл Төслийн нэгж байгуулах тогтоолын төсөл танилцуулах шаардлагатай” гэв. Эдгээр асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд санал солилцов.


Б.Батбаатар сайд COP17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах, тулгамдаж байгаа асуудлаар санал боловсруулах хугацаатай үүрэг өгчээ.

 


Связанные новости