Үндэсний сурын харваанд даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, аймгийн мэргэн Л.Мөнхзул нар түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-29 20:40:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэл иргэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан “Хүрээ цам-Даншиг наадам”-ын үндэсний сурын харваанд 700 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.


Энэхүү харваанд Монгол Улсын дархан мэргэн 5, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 6, улсын мэргэн 16, Монголын үндэсний харваачдын холбооны хүндэт мэргэн 4, гарамгай, гоц, онч , тод харваач 51, аймгийн цолтой болон спортын цол зэрэгтэй 356, сумын цолтой 164, залуу харваач 110 харваач оролцжээ. сорино. Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд эхний таван байр эзэлсэн харваачдыг танилцуулъя.


Эрэгтэй

Нэгдүгээр байр: Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр

Хоёрдугаар байр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Н.Амартайван

Гуравдугаар байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ 

Дөрөвдүгээр байр: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Ц.Ганхуяг

Тавдугаар байр: Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мэргэн С.Сүрэнжав


Эмэгтэй

Нэгдүгээр байр: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Мөнхзул

Хоёрдугаар байр: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх

Гуравдугаар байр: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа

Дөрөвдүгээр байр: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Н.Базаррагчаа

Тавдугаар байр: Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Д.Анударь









Связанные новости