“Шинэ шийдэл” клуб багийн амжилтаар тэмцээнийг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-08 14:35:28

Олон улсын шатрын холбооны мастер, Монгол Улсын 6 удаагийн аварга Ж.Лхагваагийн нэрэмжит “Мандалговь 2016” шатрын нээлттэй тэмцээн өндөрлөв. Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймаг болон  Улаанбаатар хотоос 112 шатарчин тэмцээнийг зорин ирж, 4 насны ангилалаар өрсөлдөн аваргууд тодорлоо.

Тодруулбал, 6 настнуудаас Улаанбаатар хотын “Хөх толбо” клубын шатарчин Г.Буянбадрах, Улаанбаатар хотын “Уран бэр” клубын Б.Энэрэл, 7-9 настнуудаас Улаанбаатар хотын Э.Aмгалантэнгис, Б.Оюундарь, 10-12 настнуудаас Говьсүмбэр аймгийн Б.Болорсүх, Дундговь аймгийн Б.Тайгал нар тус тус алтан медалийн эзэн боллоо.

Удаад нь Өмнөговь аймгийн М.Занданшагай, Дундговь аймгийн Б.Маргад нар 6 настны ангилалд мөнгө, Дундговь аймгийн М.Мөнгөншагай, Өмнөговь аймгийн Л.Анхилуун нар хүрэл медаль хүртсэн байна. 7-9 настны ангилалд Дундговь аймгийн О.Билэгсайхан, Улаанбаатар хотын Д.Эрдэнэтунгалаг нар мөнгө, Өмнөговь аймгийн Д.Дашдондов, Улаанбаатар хотын Г. Энхмаа нар хүрэл медаль, 10-12 настнуудаас Өмнөговь аймгийн Т.Тайванбаяр, Говьсүмбэр аймгийн Н.Мөнгөнсарнай нар мөнгө, Дундговь аймгийн О.Даваажаргал, Улаанбаатар хотын “Уран бэр” клубын Б.Оюударь нар хүрэл медалийн эзэд болжээ.

Харин насанд хүрэгчдээс Улаанбаатар хотын Б.Баярмагнай алт, Говьсүмбэр аймгийн Г.Харуулбаатар мөнгө, Өмнөговь аймгийн Г.Оргил, Улаанбаатар хотын И.Ганбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээнд амжилт гаргасан шатарчдад Шатрын ОУХМ Ж. Лхагваа шагналыг нь гардуулж амжилт хүслээ. Тэмцээний амжилтаар нь дүгнэхэд Дундговь аймгийн “Шинэ шийдэл” шатрын клуб тэргүүн байр эзэлснээр зургаа дахь удаагийн тэмцээн өндөрлөжээ.

Т. Отгонтуяа           

 

Связанные новости