Дорнод-Дарьгангын тал нутгаар +37 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-22 09:03:30

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын  зүүн, зүүн нутгийн баруун, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.   


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19-+24 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32-+37 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.

Связанные новости