Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцох баг Болив улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-24 16:29:26

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баг Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцохоор Болив улсын Сукре хотыг зорилоо. 


Энэ сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 3-нд болох тус олимпиадад манай улсаас Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Амарсанаа, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Ирмүүн, Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Эрхэм, Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Түвшинбаяр нар оролцоно. Харин багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд оролцох аж.

 


Связанные новости