Дорнод, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-28 08:11:35

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +20-+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34-+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +29-+34 градус, бусад нутгаар +25-+30 градус дулаан байна.


Дорнод, Сүхбаатарын нутгаар өнөөдөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости