Говийн өмнөд хэсгээр +35 градус хүрч хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-31 09:16:30

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +20-+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.


Нутгийн хойд хэсгээр наймдугаар сарын 2- 4-нд бороо орж, сэрүүснэ.

Связанные новости