ХОВД: Хэрэглээний цэвэр усыг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-12 09:00:37

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл хангах, шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар хийх зорилгоор Ховд хотын хэрэглээний цэвэр усыг дөрвөн өдрийн хугацаанд хязгаарлана. 


“Шим - Ус” ХХК-аас  энэ оны наймдугаар сарын 13-16-ны өдөр Ховд хотыг цэвэр усаар хангах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг засварын ажил гүйцэтгэх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ хангахыг зөвлөлөө.  

Үүнээс гадна өнөөдөр Ховд аймгийн төвд цахилгаан эрчим хүчийг хэсэгчилсэн байдлаар хязгаарлана.

Шинээр барьсан 2-3 дэд станцыг цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох тул иргэдийг хэрэглээгээ зохицуулахыг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас анхааруулав.   


Ховд аймаг нь 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс аймгийн төв буюу Жаргалант суманд 33 мянга гаруй иргэн амьдарч байна. 

Связанные новости