Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Нутгийн баруун хэсгээр баруун хойноос,
бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж салхи секундэд 5-10 метр, Алтайн
салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр, борооны өмнө түр зуур
ширүүснэ.
Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16-+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
+29-+34 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar