Их нууруудын хотгор болон говийн баруун өмнөд хэсгээр хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-15 07:51:27

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +17-+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29-+34 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.


Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр хална.

Связанные новости