ХОВД: 16 сум, гурван багт сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт, Наран, Рашаант баг, мөн хөдөөгийн 16
суманд шинээр 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа.
Ийнхүү
Ховд аймгийн 19 байршилд сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсноор хүүхэд,
залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хамтдаа
хөгжих боломж бүрдэж байна.
Талбайн
нээлтийг өнгөрсөн долоо хоногт Бичигт багийн нутаг дэвсгэрт зохион байгуулж,
хүүхэд, залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн өрнүүлжээ.
Хоёр
жилийн өмнө Ховд аймгийн 500 гаруй залуусын санал, санаачилгаар сум бүрд 3х3
сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил эхэлж, өдгөө бүрэн ашиглалтад орсонд
иргэд талархалтай байна. Тус ажлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, түүний ажлын албанаас хэрэгжүүлсэн юм.