ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлнэ.
13:00 цагт: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд хөрөнгө оруулагчидтай хамтран
ажиллах уулзалт Галерей Улаанбаатар төвийн III давхрын Гранд
танхимд болно. Утас: 99190281
13:00 цагт: Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслийн зохицуулагч Д.Бадарсан, ТЦА-ны төлөөлөл тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах талаар Нийслэлийн төр захиргааны V байр, Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл хийнэ. Утас: 88701007, 99901600
14.00 цагт: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх 15 дахь ээлжийн Цэргийн багийг үдэх, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол ЗХЖШ-т болно. Утас: 90656060
-Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон
хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотноо болно.
-“Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг болно.
-"ABU Robocon 2025" олон улсын тэмцээн болж байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
"-Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ.
-2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна.
-Морины
"Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг"
театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга
“Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн"
театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их
театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн
ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн
танхимд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-"Монгол-Хятадын V экспо-2025" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 25-31-нд болно.