ӨВӨРХАНГАЙ: Аюуш баатраас хойш 80 жилийн дараа “Улсын баатар” төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Лувсанцэрэнгийн Аюуш баатраас хойш 80 жилийн
дараа “Улсын баатар” төрүүлж байна.
Өдгөө 104 насыг зооглож буй ахмад дайчин Ундрахын Доржпалам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын баатар” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Баян-Өндөр сумын уугуул тэрбээр 1945 онд Замын-Үүдийн Хил хамгаалах 12-р отрядад тусгай офицероор үүрэг гүйцэтгэн Чөлөөлөх дайнд тулалдаж явжээ. Тусгай алба нь дайсны үйл хөдлөлийг тандан мэдэж, тэдний довтолгооноос өмнө дээд командлал, отрядад мэдээлэл хүргэдэг чухал үүрэгтэй байв.
Мөн 82 нас хүртлээ улсад 60 жил хөдөлмөрлөснөөс 17
жилийг цэргийн албанд зориулжээ.