БАЯНХОНГОР: Энэ онд төрийн албаны ерөнхий нөөцөд 109 иргэнийг бүртгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2025 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтад орохоор 68 иргэн бүртгүүлснээс 50 иргэн шалгалтад өгч, 18 иргэн тэнцэж төрийн албаны ерөнхий нөөцөд бүртгэгдлээ.
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авч байгаа. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон юм.
Баянхонгор аймагт энэ оны 1-3 дугаар улиралд 312 иргэн бүртгүүлснээс 245 иргэн ерөнхий шалгалтад орж, 91 иргэн тэнцээд байсан бөгөөд энэ улирлынхтай нийт 109 иргэн төрийн албаны ерөнхий нөөцөд бүртгэгдэв.
Шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлж, хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулжээ.
Ташрамд, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албаны 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar