БАЯНХОНГОР: Салхи 18 м/с хүрч цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-11 09:50:29

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр уулархаг нутгийн зарим газраар, 14-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.


Салхи 11, 14, 15-нд Алтайн салбар уулс, говь, хээр талын нутгаар 9-14 м/с, түр зуур 18 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар 7-12 м/с.


Энэ долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч, агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23 -28 градус, өдөртөө -13 -18 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -14 -19 градус, өдөртөө -4 -9 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -10 -15 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, Эхийн голын баянбүрд ормоор шөнөдөө -2 -7 градус хүйтэн, өдөртөө +5 +10 градус дулаан байх төлөв гарчээ.

Связанные новости