Э.Болор-Эрдэнэ Дуатлоны Азийн цомын аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүй долоон худагт болсон “Улаанбаатар 2025" Дуатлоны Азийн цомын тэмцээний Элит эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин, Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ түрүүлж, Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо.
Тус төрөлд 11 тамирчин өрсөлдсөнөөс Сингапурын тамирчин Жан да Бенжамин мөнгө,
Монгол Улсын тамирчин Б.Алтан-Оргил хүрэл медаль хүртсэн юм.
Харин Элит эмэгтэйчүүдийн ангилалд Сингапурын тамирчин Рахел
Жя Юй түрүүлж, Японы тамирчин Кидари Саки (Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт) мөнгөн медаль, Монгол
Улсын тамирчин Г.Энхжин хүрэл медаль авлаа.
Тэмцээний Элит ангилалд Монгол, Сингапур, Япон, улсын 22, сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлджээ.