Хүүхэд залуучуудын сургалт, хөгжлийн тусгай төвд тэкболын ширээ, бөмбөг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсад шинэ тутамд хөгжиж буй спортын төрлүүдийн нэг нь тэкбол юм.
Сүүлийн жилүүдэд энэхүү спортоор сонирхон хичээллэх залуусын тоо нэмэгдэхийн сацуу Монголын тэкболын холбоо шинэ спортыг орон даяар сурталчилж байна. Тэгвэл тус холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт, хөгжлийн тусгай төвд тэкболын хоёр ширээ, хоёр бөмбөг гардуулж, мэргэжлийн багшаар ханган ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Монголын тэкболын холбооны гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа болон Хүүхэд залуучуудын сургалт, хөгжлийн тусгай төвийн нийгмийн асуудал хариуцсан эрхлэгч Г.Цэнд-Аюуш нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Ч.Амарсанаа ярихдаа, “Залуус тэкбол болон аливаа
спортоор хичээлж аварга болж амжилт гарахаас илүүтэй амьдралд хэрэгтэй ур
чадварыг эзэмшиж, спортоор дамжуулан нөхөрлөж улмаар итгэл, эрч хүчээр
дүүрэн зөв иргэн болж төлөвших учиртай” гэв.
2015 онд Унгарт үүссэн тэкболын спорт хөлбөмбөг, ширээний теннис, волейболын спортын дундаас бий
болж, орчин үед хурдацтай хөгжиж буй спортын сонирхолтой, шинэхэн төрөл юм. Монголын тэкболын холбоо МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд тэкболын
спортын ур чадварын сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхны мэргэжлийн багш,
дасгалжуулагчдыг бэлтгэж байгаа ажээ.

Связанные новости
Ulaanbaatar