Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бутаны Хаант улсын хөдөө аж ахуйн салбарынхан монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгаж туршсан бол энэ удаад монгол адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгээс суралцахыг хүсэж байна.
Тус улсын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ энэ тухайгаа танилцууллаа. Учир нь хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад өнгөрсөн онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээжээ. Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа маш үр дүнтэй болсон. Монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил Бутан Улсад амжилттай хэрэгжиж байгааг уламжилжээ.
Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 8-14-нмй өдрүүдэд Монгол Улсын
мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлахаар Говьсүмбэр, Архангай,
Орхон, Дархан-Уул аймагт
зочилж, сарлаг, адуу, хонины зохиомол хээлтүүлгийн чиглэлээр туршлага судалж байна. Туршлага судлах
хөтөлбөрийг ХХААХҮЯ-ны Мал аж
ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НҮБ-ын ХХААБ-аас хамтран зохион байгуулав.
ХХААХҮЯ болон Бутаны
Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж
ахуй, бэлчээрийг хөгжүүлэх
техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 онд
байгуулсан. Хоёр тал энэ удаагийн уулзалтаар дээрх санамж бичигт тусгасан
хамтын ажиллагааны явцыг хэлэлцжээ.