Яруу найргийн наадам анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций суманд "Эгшиглэнт Говь Шанх" нэртэй яруу найргийн наадмыг анх удаа зохион байгууллаа.
Уг яруу найргийн наадамд тус аймгийн Манлай, Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумын 18 яруу найрагч өөрийн бичсэн шүлгээрээ өрсөлдсөн юм. Хоёр шаттай болсон найргийн наадамд Манлай сумын залуу яруу найрагч О.Сүнжидмаа түрүүлж цомын эзэн болсон бол Даланзадгад сумын яруу найрагч Ц.Батпүрэв аман хүзүүлж, Цогтцэций сумын яруу найрагч Э.Сүглэгмаа гуравдугаар байрт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Э.Эрдэнээ, залуу яруу найрагч А.Бүддорж нар тусгай байрт шалгарлаа.
Энэхүү яруу найргийн наадмыг Цогтцэций суманд анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд "Таван толгой" ХК ивээн тэтгэжээ. Цаашдаа уг наадмыг уламжлал болгон зохион байгуулахаас гадна улсын чанартай том наадам болгоно гэж зохион байгуулагчид хэллээ.
Д.Мишигсүрэн