ӨМНӨГОВЬ: Энэ онд малжуулах төсөлд 50 өрхийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-06 15:31:51

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой  "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" 2013 оноос үр дүнтэй хэрэгжиж байна.

 

Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэнгээр ахлуулсан удирдлагын баг баруун бүсийн сумдад ажиллалаа.

 

Ажлын баг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Малжуулах хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт гаргаж, шаардлага хангасан малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж, малчидтай гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа. Гурвантэс сумаас таван малчин өрх шалгарч, тус бүр 8 сая төгрөг нийт 40 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

 

2025 онд аймгийн хэмжээнд 50 малчин өрх энэхүү хөтөлбөрт хамрагдаж, нийт 400 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч малжиж байгаа юм.  

 

Тус хөтөлбөрт 15-45 насны иргэд хамрагдаж, 3 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд ямар ч хүүгүй зээл олгодог нь мал маллах хүсэлтэй иргэд малжихад үр дүнтэй ажил болж байна.

Связанные новости