Эмнэлгийн хуудсыг түргэн шуурхай хянан баталгаажуулдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 08:58:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүй хянах цахим зохицуулалтыг нэвтрүүллээ.


Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудас бичих, олгох, баталгаажуулахыг магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүйгээс зарим тохиолдолд иргэн, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээх нөхцөл үүсдэг. Иймд эмнэлгийн хуудас хянах явцад системийн шинэчлэл хийж, даатгуулагч, иргэн, харилцагч нарт ээлтэй, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд эмнэлгийн хуудас бичиж олгоход аймаг, дүүрэг харгалзахгүй хянан баталгаажуулдаг боллоо.


Ингэснээр иргэн, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах, магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрджээ.



 

Связанные новости