БУЛГАН: Гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтад 200 гаруй албан хаагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарын 2025 онд байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилалтыг 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сургуулилалтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын дадлагыг зохион байгуулж, 200 гаруй албан хаагч оролцож байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь дөрвөн жил тутам болдог бөгөөд тус аймагт 2013 онд хийж байсан бол энэ жил мөн иж бүрэн сургуулилалтыг хийхээр бэлтгэлээ хангаж байна.