ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Алтанцэцэгт хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн билээ.
Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй удирдлагууд эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлжээ. Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” гэжээ.
ОУХМ Л.Алтанцэцэг нь 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн рингнээс дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, шинэ түүхийн эзэн болоод байна. Түүний хувьд 2017 оноос эхлэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хороогоор овоглож байгаа юм.