БУЛГАН: Монголын анхны сониныг Эрхүү хотод хэвлэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-18 14:29:40

Булган, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Монголын үнэн" сонины анхны дугаарыг 1920 оны 11 дүгээр сарын 10-нд Зөвлөлт, Оросын Эрхүү хотод анх хэвлүүлж, 1921 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүртэл 6 дугаар гарч байжээ.


"Монголын үнэн" хэмээх сонины нэрийг ур хийц сайтай дармалдан сийлж гаргасан хүн бол Чойнжуурын Пүрэв бөгөөд анхны үсэг өрөгчөөр ажиллаж сониноо хэвлэлд шилжүүлж байжээ.  


"Монголын үнэн" сонины анхны дугааруудыг Дайчин вангийн хошууны нутагт иргэд, айл өрхүүдэд анх удаа тарааж, ардын нам ардын хувьсгалын зорилго бодлогыг ухуулан сурталчлах, ойлгуулж таниулах, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж, нутаг ус, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахад хэмжээлшгүй их үүрэг гүйцэтгэсэн анхны үсэг өрөгч Пүрэв нь Булган нутгийн ууган анхдагчийн нэг ажээ.


Монгол Улсаас анхны үсэг өрөгч Ч.Пүрэв 1878 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрсөн.


1900-1920 онд хошууны тамгын газар болон нийслэлийн сонин бичгийн хороонд түшмэл бичээч, орчуулагч, үсэг өрөгчөөр ажиллаж байжээ. Энэхүү ажлуудыг хийж байхдаа Сүхбаатартай хамтран ажиллаж байсан гэдэг.


Тэрээр манж, хятад, төвөд хэл сайн мэддэг байжээ. 1921-1938 онд Монгол Улсын хэвлэлийн хороонд анхны үсэг өрөгч, хянагч, шинжлэх ухааны хүрээлэнд манж, төвөд хэлний орчуулагчаар ажиллаж байхдаа олон ном орчуулжээ.







Связанные новости