Турк Улсын Засгийн газраас энэ жил 68 оюутанд тэтгэлэг олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын төлөөллийг энэ сарын 17-нд хүлээн авч уулзан, мэдээлэл өглөө.
Туркэд төгсөгчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга ноён С.Зулпхар хүндэт зочноор оролцож, Турк Улсад суралцсан туршлагаасаа хуваалцаж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Мөн үеэр Элчин сайд Башак Гэнч Юксэл болон Туркэд төгсөгчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид оюутнуудад шаардлагатай зөвлөгөө өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.