ХОВД: Багш нар спортоор өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-18 21:51:41

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Багшийн алдар" спортын олон төрөлт тэмцээнийг энэ сард Ховд аймагт зохион байгуулна.

Тус аймгийн боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг багш нар эзэлдэг. 

Иймээс тэмцээнээр дамжуулан багш нарын спортын ур чадварыг сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж буй.

Мөн Завхан аймагт болох хөдөөгийн багш нарын улсын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас оролцох баг, тамирчдыг бүрдүүлэх зорилго дэвшүүлжээ.  

Тэмцээнд Ховд аймгийн их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам гэх мэт спортын долоон төрлөөр өрсөлдөнө.

Тэмцээнийг энэ сарын 26-28-нд Ховд аймгийн спортын төв ордон, "Бугат" спорт заал, МУИС-ийн Баруун бүсийн салбар болон eрөнхий боловсролын сургуулийн спорт зааланд тусгай хуваарийн дагуу зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Биеийн тамир спортын газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллаж буй.











Связанные новости