Кюүшюү башё эхэлж, хоёр их аварга эхний даваагаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-14 11:43:14

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё өчигдөр буюу ням гарагт Фүкүока хотноо эхэлсэн бөгөөд энэ сарын башёгийн дээд зиндаанд 10 монгол сумоч барилдана.

69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Сэкиваки Окиномиг, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Комосүби  Матикүмиг тус тус давлаа. Харин 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Тамаваши Б.Мөнх-Оргилд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ёшиказэд тус тус унасан юм. Кюүшюү башёд түрүүлж чадвал Их аварга буюу Ёкозүна цолны болзолд хүрэх ам сонсоод байгаа Озэки Гоэйдо эхний ялалтаа авлаа. 

Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж байгаа манай бөхчүүдийг нэрлэвэл Ёкозүна М.Даваажаргал /1-0/,Ёкозүна Д.Бямбадорж /0-1/, Ёкозүна М.Ананд /1-0/, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /0-1/, Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0, Маэгаширагийн 7-гоос босч буй - Таканоива А.Баасандорж /0-1/, Маэгашира 10 - Чиёшома Г.Мөнхсайхан /1-0/, Маэгашира 10 - Араваши-10 М.Дөлгөөн /1-0/, Маэгашира 11 - Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар /0-1/, Маэгашира 13 - Ичиноёжо А.Ичинноров /0-1/ нар багтжээ.

Д.Өлзий

Связанные новости