НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /Kazinform/. НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Нью-Йорк хот дахь Ерөнхий Ассамблейн танхимд даваа гарагт боллоо.
Хүндэтгэлийн хурал залуучуудын найрал дууны “Sing for Hope” хамтлаг, "Метрополитен" дуурын дуучид, мөн удирдаач Тильман Михаэль, төгөлдөр хуурч Дэвид Уоткинсын хамтарсан тоглолтоор эхэлжээ. Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок хэлсэн үгэндээ "Өнөөдөр баяр ёслолын өдөр биш, харин өнгөрсөн түүхээс сургамж авч, итгэл найдварын замыг дахин сонгох цаг мөч” хэмээн мэдэгдээд, НҮБ-ыг байгуулах үед цаг үе хүнд бэрх байсныг дурджээ.
2021 оны Нобелийн Энх тайвны шагналт Мария Ресса үг хэлэхдээ, цахим эрин үед хүний эрх, мэдээллийн салбарт тулгарч буй сорилтуудыг онцолсон байна. Тэрбээр 80 жилийн өмнө НҮБ-ын Дүрмийг “фашизмын үед геноцид ба дэлхийн дайныг зөвтгөхийн тулд мэдээллийг мушгин гуйвуулж, үнэнээс холдуулж, бүхэл үндэстнийг хүнлэг бус болгосны” дараа эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлэх амлалт болгон баталсан" гэдгийг дахин сануулсан байна.
Үүнтэй холбогдуулан тэрбээр дижитал аварга том компаниуд шийтгэл хүлээдэггүй байдлыг халж, мэдээллийн орчныг хамгаалах олон улсын стандартыг нэвтрүүлэх, хараат бус сэтгүүл зүйд суурилсан итгэлцлийн өөр дэд бүтцийг бий болгох, ардчиллын институцийг бэхжүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн хүчин чармайлтыг дэмжих зэрэг цогц санаачилгад хөрөнгө оруулах гэсэн гурван шийдлийг танилцуулсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 жилийн ойн чуулганы ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр эхлэх бөгөөд нийт 97 улсын төрийн тэргүүн нар үг хэлэх төлөвтэй байна.