ӨНӨӨДӨР: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
-Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага
/НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцож
байна.
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн
ордонд болно.
09:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын
асуудлаарх олон улсын форум болон сургалт “Bluesky” зочид буудалд эхэлнэ.
10:30 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” хэлэлцүүлэг хийнэ.
12:00 цагт: Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Энэхүү жагсаал орон даяар нэгэн зэрэг эхлэх юм байна.
14:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдааны нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
-“Утга зохиолын 7 хоног” аян үргэлжилнэ.
- Байгаль орчны
ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл”
танхимд үргэлжилнэ.
-“Сонсголгүй
иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.
-Увс аймгийн
түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн
“Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч
байна.
-“Чөлөөлөлт. Ард
түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв
/РЦНК/-д олны хүртээл болж байна.
-Монголын
каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран
зургийн галерейд гарч байна.
-Монгол Улсад
гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл
зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд
үргэлжилж байна.
Орон нутагт:
Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн
багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Орхон: “International Conference on
Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын
бага хурал зохион байгуулна.
Хилийн
чанадад:
-Японы Токио
хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Волейболын
эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Казахстаны
Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.