ГОВЬ-АЛТАЙ: Мэдээллийн технологийн “TECH WEEK-2025” хэлэлцүүлэгт 100 гаруй мэргэжилтэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-24 14:14:16

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, инновац, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх “TECH WEEK-2025” үйл ажиллагаанд 100 гаруй мэргэжилтэн оролцов. 


Тус үйл ажиллагаа нь салбарын шинэ мэдлэг, хөрөнгө оруулалт болон бодлогын шийдлийг хэлэлцэх, туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах зорилготойгоор гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Энэ үеэр:


-Цахим шилжилт ба “Цахим аймаг” хөтөлбөрийн хэрэгжилт

-Кибер аюулгүй байдал, цахим орчны гэмт хэргээс сэргийлэх асуудал

-Салбарын хууль, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ингэснээр технологийн салбарын шинэ боломжуудыг нээж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны суурь тавигдлаа хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 


Энэ үйл ажиллагаа нь улс орон даяар өрнөж буй бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк, Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан юм.

Связанные новости