Болгарын волейболчид хагас шигшээд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-26 15:05:37

МАНИЛА, 2025 оны есдүгээр сарын 26 /RT/. Филиппинд болж буй волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шөвгийн наймын тоглолтод Болгарын шигшээ баг АНУ-ын багийг хожжээ. 


Тоглолт пүрэв гарагт Пасай хотод болж, Болгарын баг 3:2 (21:25, 19:25, 25:17, 25:22, 15:13) харьцаагаар хожсон байна. Тоглолтын хамгийн олон оноо авсан тоглогчоор Болгарын багийн Александар Николов (29 оноо) тодорсон бол америкчуудаас хамгийн олон оноог  Итан Чамплин (17 оноо) авчээ.


Болгарын шигшээ баг 2006 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа. 


Финалд шалгарахын тулд болгарчууд Чехийн шигшээ багийг хожих ёстой. Хагас шигшээгийн тоглолтууд есдүгээр сарын 27-нд, аваргын төлөөх болон гуравдугаар байрын төлөөх тоглолт есдүгээр сарын 28-нд болно.

Связанные новости