Алба хаагчид 14 иргэний амийг аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-29 10:33:28

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын төв, орон нутгийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 14 иргэний амийг аварлаа. 


Дээрх хугацаанд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэжээ. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байв

Связанные новости