“Чоно үүр шөнөөр ирдэг” дэлгэцийн бүтээл Хятадын кино наадмаас шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хятадын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас Австралийн найруулагч Габириелль Брэдигийн бүтээсэн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Шилдэг баримтат кино”-гоор шалгарчээ.
Тус киног Австралийн “Over Here” продакшн, Германы “Chromosom” фильмс, Монголын “Гуру медиа” хамтран бүтээжээ. Энэ удаагийн наадамд 125 орны 2825 бүтээл өрсөлджээ. Зөвхөн баримтат киноны төрөлд л гэхэд 100 гаруй бүтээл өрсөлдсөнөөс дээрх кино шалгарсан байна.
Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон, гээсэн үнэт зүйлс, мянга мянган жил оршин тогтносон нүүдэлчин ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгаа бодит түүхийг энэхүү кинонд өгүүлдэг аж.
Түүнчлэн уг бүтээл нь 2026
оны “Оскар”-ын “Шилдэг олон улсын кино” төрөлд Австралийг төлөөлж нэр дэвшсэн
бөгөөд ирэх сараас Юнивишн, Ддиш, Лүүк болон Вүү сувгаар үзэгчдийн хүртээл
болгохоор зэхэж байгаа аж.