Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-29 15:14:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын 7 хоног” аяныг орон даяар зохион байгууллаа.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл Урлагийн газар, Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан тус аяны хүрээнд жүжгийн зохиолын улсын уралдаан зарлаж, шилдгүүдээ тодруулав. Шинэ залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай зохиолчид түүхэн, орчин үеийн,  хүүхэд, залуучуудын сэдвээр өрсөлджээ. Түүхэн сэдэвт жүжгийн зохиолын төрөлд соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа “Цусан тамгатай хатан” зохиолоороо тэргүүн байр эзэлсэн бол Э.Батболдын “Маргааш мандах нар”, О.Элбэгтөгсийн “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл” бүтээлүүд удаалсан байна.

Төрөл тус бүрд шагнал хүртсэн зохиолуудыг танилцуулъя.


“Аттила хааны тухай жүжгийн зохиол”

Тэргүүн байр: Д.Төрбат “Аттила”

Дэд байр: Ч.Нарансоёл “Тэнгэрийн ташуур-Аттила”

Гутгаар байр: Т.Султан “Тэнгэрийн ташуур”


“Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол” / Мюзикл жүжгийн зохиол /

Тэргүүн байр:  Ч.Зоригтбаатар “Хуучин сүмийн дуун”

Дэд байр:  Н.Бадамжав “Агч мод”

Гутгаар байр: А.Итгэл  “Хаалгаа нээгээрэй”


“Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол”

Тэргүүн байр: О.Элбэгтөгс “Тэнгисийн хоёр эрэг”

Дэд байр: Д.Урианхай “Өглөө бүхэн хүлээлгэх ув улаан галт тэрэг”

Гутгаар байр: Д.Дашдондов  “Хийлийн эгшиг” тус тус шалгарсан байна. 









Связанные новости