Я.Синнер Бээжингийн тэмцээний хагас шигшээд шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 29 /RT/. "Их дуулга"-ын дөрвөн удаагийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж буй Италийн теннисчин Янник Синнер Бээжин хотноо болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Тэрбээр шөвгийн наймд Унгарын теннисчин Фабиан Марожаныг 6:1, 7:5-аар хожсон байна. Ф.Марожан мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд 57-д бичигдэж байгаа юм. Тоглогчид талбай дээр 1 цаг 20 минутийг өнгөрүүлжээ.
Хагас шигшээд Я.Синнер Австралийн теннисчин Алекс де Минортой тоглоно. Я.Синнер 2023 онд Бээжингийн тэмцээнд түрүүлж байсан бол 2024 оны тэмцээний финалд Испанийн теннисчин Карлос Алькараст хожигджээ.