Бельгийн Хаант Улс дахь “Ирээдүй” монгол сургуулийн хичээлийн жилийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-30 09:27:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Бельгийн Хаант Улсын Антверпен хотод дахь “Ирээдүй” монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт энэ сарын 27-нд боллоо.


Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, үг хэлэв. Мөн захирал У.Нэргүйн хамт багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй харилцан ярилцаж, санал бодлыг сонсов.


Тус сургууль энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Бельгийн Хаант Улс дахь ууган Монгол сургууль юм. Уг сургууль энэ жилээс монгол шагайн харвааны сургалттай болж байгаагаараа онцлог гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.



Связанные новости