“YouTube” Д.Трампын нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 24.5 сая ам.доллар төлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 30 /CNN/. Капитолын ордонд 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самууны дараа Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг нийгмийн сүлжээний платформуудаас хаасантай холбогдуулан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд “YouTube” платформ 24.5 сая ам.доллар төлөхөөр болжээ.
“Alphabet” компанийн эзэмшдэг “YouTube” нь Д.Трампын шүүхэд өгсөн нийгмийн сүлжээний гурван томоохон компаниас ийм шийдвэр гаргасан сүүлчийнх нь болж байна. Өмнө нь “Meta”, X /хуучнаар Twitter/ платформууд нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд ижил төстэй шийдвэр гаргасан юм.
Шүүхийн баримт бичгийн дагуу Цагаан ордны бүжгийн танхимыг
барихад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Trust
for the National Mall” ашгийн
бус санд “YouTube” 22 сая ам.доллар хандивлана. Мөн уг нийгмийн сүлжээний компаниас Америкийн
Консерватив холбоо зэрэг бусад нэхэмжлэгчтэй тохиролцохын тулд 2.5 сая ам.доллар төлөх ажээ.
“Meta” энэ оны нэгдүгээр сард Д.Трампын нэхэмжлэлийг 25 сая ам.доллароор барагдуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр,
хоёрдугаар сард X компани мөн ойролцоогоор
10 сая ам.долларыг төлөхөөр тохиролцсон байна.
Эдгээр компани
Д.Трампын хаягийг хаах үедээ "үймээн самуунтай холбоотой түүний нийтлэлүүд нь цаашид хүчирхийллийг өдөөх
эрсдэлтэй" гэж мэдэгдэж байсан юм.
Технологийн компаниуд платформоо өөрсдийн үзэмжээр ажиллуулах эрхтэй тул ижил
төстэй нэхэмжлэлүүдийг
хэрэгсэхгүй болгож ирсэн гэж
хуулийн мэргэжилтнүүд тухайн үед
хэлж байжээ.
Гэсэн хэдий ч технологийн томоохон компаниуд Д.Трампыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Ерөнхийлөгч болон Бүгд
найрамдах намын ашиг сонирхлыг шууд дэмжихгүй хэдий ч илүү эвлэрэхийг эрмэлзэж буй энэ үед нэхэмжлэлүүдийг дээрх байдлаар шийдвэрлэж байна.
Америкийн тэрбумтан
Илон Маск 2022 оны сүүлчээр
тухайн үед “Twitter” гэгддэг байсан X
платформыг худалдан
авсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн бол “Meta” 2023 оны хоёрдугаар сард, “YouTube” дараа сард нь тус тус түүний хаягийг сэргээж байлаа.
И.Маск, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай нар Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсон юм. “YouTube” өнгөрсөн
долоо хоногт мэдэгдэхдээ, 2020
оны сонгуулийн дүнгийн тухай гэх мэт ташаа мэдээллийг нийтлэхийг зогсоох
зорилготой дүрэм
журмыг /одоо хүчингүй болсон/ зөрчсөний улмаас хаагдсан зарим хаягийг
сэргээнэ гэсэн байна.