БУЛГАН: "Идэвхтэй оролцоо-зөв шийдэл" төслийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-30 15:40:57

Булган, 2025 оны есдүгээр сарын 30  /МОНЦАМЭ/.  Булган Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас “Идэвхтэй оролцоо-зөв шийдэл” төслийг хэрэгжүүлж байна.


Энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах "Оролцоо" төслийн хүрээнд хэрэгжих юм.


Энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн алхмуудыг төр, ТББ, иргэд, ААН байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.

 

Энэ хүрээнд өнөөдөр Мал эмнэлгийн лабораторийн нөхцөл байдлыг төслийн баг газар дээр нь очиж үзэж танилцлаа.

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Дани, Люксембург, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудын Санхүүжилтийн цонх механизмаар дамжуулан Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах "Оролцоо" төслийг Ази, Африкийн 5 оронд хэрэгжүүлж байгаа ажээ.

 

Булган аймгийн Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан “Идэвхтэй оролцоо-зөв шийдэл” төслийг 2025 оны 7 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


“Идэвхтэй оролцоо-зөв шийдэл” төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 төслийн нэг юм. 

 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарчээ. Тэдгээр төсөлд нийт 200.000 гаруй ам.долларын тэтгэлэг олгож, төслүүдийг 2025 оны 7 дугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сарыг дуустал хэрэгжүүлэх юм. 







Связанные новости