ӨНӨӨДӨР: "Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: “Хүнсний аюулгүй байдал-стандарт чанарын баталгаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУТИС-д болно.
09:00 цагт: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг эрдэмтэд ШУА-ийн Их чуулганы танхимд хэлэлцэнэ.
10:00 цагт: "Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад харилцааны яаманд эхэлнэ.
10:00 цагт: "Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” танилцуулах уулзалт "Шангри-Ла" зочид буудлын "Парис" хурлын танхимд болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Тэмдэглэлт өдөр:
-Ахмадын өдөр тохиож байна.
Орон нутагт:
Архангай: Өнөөдөр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг эхэлнэ.
Хилийн
чанадад:
-Тринадад ба
Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.
-Гүржийн Тбилиси
хотод холимог тулааны ДАШТ үргэлжилж байна.