ӨВӨРХАНГАЙ: Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг долоо хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-07 14:12:11

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Өвөрхангайд эхэллээ.


Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох хүрээнд Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатараар ахлуулсан баг энэ сарын 6-11-нд улсын үзлэг зохион байгуулах юм. Энэ ажлын бэлтгэлийг хангаж, найман гишүүний бүрэлдэхүүнтэй аймгийн дэд комисс 9 дүгээр сарын 22-ноос эхлэн 47 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.


“Цаашид үргэлжлүүлэн аймгийн бүх төрийн байгууллага, сумдыг хамруулна” хэмээн аймгийн Архивын газрын дарга Д.Мөнхцэцэг хэллээ.


Монгол Улсад 1970 оноос албан хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж эхэлсэн бөгөөд таван жил тутамд уг ажлыг зохион байгуулснаар архив, албан хэрэг хөтлөлт жигд сайжирч, тодорхой үр дүнд хүрсэн хэмээн үздэг байна. 

Связанные новости