Ерөнхий боловсролын 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-10-07 17:31:00

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Япон Улсын Чиба Технологийн их сургууль Улаанбаатар хотын алсалсан дүүргийн 16 сургууль, Архангай аймгийн 6 сургууль, Увс аймгийн 5 сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 сургууль, нийт 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлалаа.

Тус их сургууль энэ оны нэгдүгээр сард мөн 550 ширхэг iPad хандивласан бөгөөд нийт 1350 төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгоод байна.
Чиба Технологийн их сургуулийн гүйцэтгэх захирал Маэда Шюсаку, “Энэхүү хандив нь Монгол Улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын тэгш хүртээмжийг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой юм” гэлээ.
Хандивын ажлыг тус сургуулийн хүндэт профессор, Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизу Такэнори санаачлан зохион байгуулжээ.
Төхөөрөмжийг зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт сурагчдын сургалтад түлхүү ашиглах юм.

Связанные новости