MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-08 12:54:24

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас олголоо.


Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хадгалах, гадаад болон дотоод орчныг сайжруулах, дотор орчинд байх үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн, дотоод гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

Связанные новости