Монгол Улс хаягдал усыг нөөц болгон ашиглахаа нэмэгдүүлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-12-11 09:20:42

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын усны нөөц урт хугацаанд 7 орчим хувиар багасаж, мөсөн голын ууршилт 80 жилийн хугацаанд бараг 70 хувьд хүрснийг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо үргэлжилж буй НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулганы “Хаягдал ус-шийдэл болох нь” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцлов.


Улмаар хаягдал ус нь бохир ус биш ганд тэсвэртэй байх, үйлдвэрлэл, хүнсний хангамжийн нөөц эх үүсвэр болохыг тэрбээр тэмдэглээд, хаягдал усыг нөөц болгох, дахин ашиглах уриалга дэвшүүлснийг БОУАӨЯ мэдээллээ. 


Уриалгадаа “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч орны хувиар Монгол Улс тойрог усны асуудлыг гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэхэд ус, газрын менежментийг дэмжих санаачилгын хүрээнд хэлэлцэн, хөтөлбөрийн цөмд тусгах төлөвлөгөөтэй байгаа”-г танилцуулжээ.


Түүнчлэн, “Инновац хөгжүүлэх, чадавх бэхжүүлэх, нэгдсэн шийдлийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмснээр хаягдал усыг хуурай гандуу, эмзэг бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанарыг бэхжүүлэх, тэсвэртэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, нөөц боломж болгох боломжтой. Бохир ус бол хаягдал биш харин боломж дүүрэн нөөц юм. Монгол Улс эдгээр боломжийг дэлхий даяар өргөжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бэлэн” хэмээсэн байна.

 

Связанные новости