MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-13 09:09:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэриийн дагуу 1989 оноос хойш 36 дахь  жилдээ тэмдэглэж байна.


Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье" уриаг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллага Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагыг зохион байгуулж байна.


Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилгоор дэлхийн улс орнууд энэ өдөр нэгэн зорилго, уриан дор нэгддэг.

 

Связанные новости