MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ЗАВХАН: Сансар судлалын 7 хоногоор 15 төрлийн туршилт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-13 12:41:00

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоногийг хоёр дахь жилдээ тэмдэглэж, 1100 гаруй хүүхэд, насанд хүрэгчид оролцжээ.


Энэ жил "Living in Space" буюу "Сансарт амьдрахуй" агуулгын хүрээнд зохион байгуулж хүүхдүүд, насанд хүрэгчид шинжлэх ухааны ололт амжилтын сонирхолтой туршилтуудыг хийсэн байна.


Дэлхий даяар нэгэн зэрэг зохион байгуулдаг энэ үйл ажиллагаа нь манай гаргийн хамгийн том шинжлэх ухааны олон нийтэд зориулсан үйл ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн сансрын 7 хоногт оролцож байсан хүүхдүүд энэ жил илүү туршлагатай төдийгүй шинжлэх ухааныг шимтэн сонирхон судлах эхлэл тавигдсан байна. Тэд сансар огторгуйн шинжлэх ухаанд дурлаж ирээдүйн инженер, сансрын нисгэгч болох мөрөөдлөө эхлүүлэх эхний алхамаа энэ үеэр хийж байв.

Тиймээс сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд багш нар, эцэг эхчүүд онцгой ач холбогдол өгч бүх насны хүүхдүүдээ оролцуулах сонирхолтой болсон байна.


Энэ жил үйл ажиллагаа илүү өргөжиж Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуульд тусгай хөтөлбөрөөр хоёр өдрийн турш боллоо. Дэлхийн сансрын 7 хоногт зориулсан үйл ажиллагаанд сайн дурын 30 орчим хүүхэд хөтчөөр оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа зөвлөн туслав. Энэ жилийн онцлог нь сансар судлалын талаар илүү гүнзгийрүүлэн танин мэдэж, хиймэл дагуул, нарны аймаг гэсэн 15 төрлийн туршилт, воркшопоор үйлчилсэн байна.


"Сансарт амьдрахуй" сэдвийн хүрээнд сансар огторгуй, одон орон, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэг сорьсон "АХА", "KAHOOT" уралдааныг оролцогч хүүхдүүдийн дунд зохион байгууллаа хэмээн Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв. 


Дэлхийн сансрын 7 хоногт зориулсан үйл ажиллагаанд сайн дурын 30 орчим хүүхэд хөтчөөр оролцож,

үе тэнгийнхэн болон дүү нартаа зөвлөн тусаллаа

Связанные новости