Ихэнх нутгаар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр,
Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр
-3--8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8-+13 градус, бусад
нутгаар -3-+2 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр, 16-нд ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 17-нд ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.