Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-15 12:19:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр өнөөдөр тохиож байна.


Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг 1982 онд баталснаар бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс нэгдээд байгаа юм.


Монголд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, ган, зудын гамшиг, түүний үр дагавраар малчдын амьжиргаа эдийн засгийн баталгаагүй болж, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр. Энэ нь жендэрийн тэгш байдалд нөлөөлж, нийт залуу малчдын 33 хувь нь эмэгтэй, 67 хувь нь эрэгтэй байна. Эрчүүд хөдөө аж ахуйн салбар, орон нутагт ажиллаж, амьдарч байгаагаас үүдэн хүйсийн тэнцвэр алдагдаж, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлд нөлөөлөх эрсдэл бий болжээ.


ГБХНХЯ-наас жендэрийн тэгш байдлыг хангах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах бодлого төлөвлөж байна.


Олон улсад дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хөдөөгийн хөгжил, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго агуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудаас хөдөө орон нутгийн, ялангуяа нэн ядуу, тусгаарлагдсан охид эмэгтэйчүүдийн амьдрал, эрүүл аз жаргалтай байдал, дасан зохицох чадварыг сайжруулах олон бодлого санаачилга гаргаж иржээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 2023 оны 11 дүгээр сарын хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр баталсан. Дэлхийн банкны 2022 оны судалгаагаар дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч байгаагийн 80 орчим хувь нь нийгмийн нэн ядуу бүлэгт хамаардаг дүн гаргажээ. 

Связанные новости